Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги мужийн Хвасон хотын Дунтан дүүргийн удирдлагууд Баянзүрх дүүрэгт зочиллоо
Баянзүрх дүүрэг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги мужийн Хвасон хотын Дунтан дүүргийн хооронд харилцан итгэлцэлд тулгуурласан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан сонирхож буй салбар, чиглэл болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх зорилготой анхдугаар уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Хвасон хот болон Дунтан дүүрэг, Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцов.
Уулзалтын хүрээнд талууд тус тусын дүүргийнхээ давуу тал, онцлогийг танилцуулж, цаашид хамтран ажиллах боломж, чиглэлүүдийг тодорхойлон, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )