Сери А лигийн багууд шинэ цэнгэлдэхтэй болно

Б.Сэцэн | Zindaa.mn
15 минутын өмнө

Миланы хоёр клуб өөрсдийн “Женерали” нэртэй шинэ цэнгэлдэхтэй болно гэдгээ зарласан. Тэгвлэ Сери А лигийн бусад клубууд ч шинэ цэнгэлдэхтэй болохоор төлөвлөж байна. Харьцангуй хуучны цэнгэлдэхтэй гэгдэх Италийн клубууд шинэчлэлээ толгой дараалан зарлалаа. Ялангуяа шинэ тутам одууд Сери А лигт тоглох болсон энэ үед клубууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Дэлхийн брэнд “1xBet”-ийн алба ёсны түнш Сери А лигт шинэ цэнгэлдэхтэй болохоор төлөвлөж буй клубуудыг танилцуулъя.


Интер Милан, AC Милан

Одоогоос яг долоон жилийн өмнө Миланы хоёр клуб шинэ цэнгэлдэх барихаар төлөвлөж байгаагаа зарласан. Хоёр клуб 1940-өөд оноос хойш дундаа хэрэглэх болсон энэ цэнгэлдэхийг одоогийн цэнгэлдэхийн буурин дээр байгуулахаар болсон. Италийн даатгалын “Женерали” компанитай хамтран эхрэгжүүлэх энэ төсөл 2031-2032 оны улиралд бүрэн хэрэгжих учиртай. Нийтдээ 71.5 мянган хүний багтаамжтай цэнгэлэдэхийн барилгын ажил 2028 онд эхэлнэ. Шинэ цэнгэлдэхийг Миланы алдарт Дуомо сүмээс санаа авч хрэгжүүлж байгаа. Харагдацын хувьд орчин үеийн цэнгэлдэхүүд шиг биш, зарим хүмүүст хэтэрхий хуучинсаг санагдаж ч болох юм.


Рома

Ромыг нэг өдөрт бариагүй гэдэг үг бий. Аль 1980-аад онд тухайн үеийн Ромагийн ерөнхийлөгч Дино Виола шинэ цэнгэлдэхтэй болно гэж байлаа. Тэгээд ч бариагүй энэ клубийн удирдлагууд 2020 онд ковидын үед шинэ цэнгэлдэх барихаар төлөвлөж байгаагаа зарласан. Тэгвэл саяхан Ром хотын удирдлагууд Рома клубийнхэнд барилгын ажил эхлүүлэх газрын асуудлыг шийджээ. Ром хотын Пьетралата бүсэд газар олгосон бөгөөд 2027 оны эхний улиралд барилгын ажил нь эхэлж гурав орчим жил үргэлжилнэ. Нийт багтаамж нь 61.2 мянган хүний суудалтай байхаар төлөвлөжээ.


Венециа

Тус клубийн одоогийн цэнгэлдэх рүү хүрэхийн тулд заавал завиар аялах хэрэгтэй болно. Эцсийн эцэст энэ чинь Венец шүү дээ. Тус клубийн Пьерлуйжи Пензо цэнгэлдэх нь 1913 онд ашиглалтад орсон 2021 онд хамгийн сүүлд засвар хийсэн. Сүүлийн жилүүдэд дээш нэг, доош нэг унасан Венециа клуб эх газарт цэнгэлдэх барихаар төлөвлөж байна. Венециа клубийн шинэ цэнгэлдэхийн барилгын ажил 2027/2028 оны улиралд эхэлнэ. Нийтдээ 125 сая еврогийн хөрөнгө оруулалтаар босож буй энэ цэнгэлдэх 18.5 мянган хүний суудалтай байна. Зөвхөн спортын тэмцээнээс гадна концерт болон бусад арга хэмжээний үеэр үзэгчдийн багтаамж нэмэгдэх боломжтой. Ашиглалтад орох эцсийн хугацаа 2027 оны хоёрдугаарт хагаст тодорхой болно гэж зарлаад байна.  


Болоньа

Аль хэдэн жилийн өмнөөс одоогийн цэнгэлдэхээ шинэчлэнэ гэдгээ зарласан энэ клуб зөвхөн шинэчлэх бус шинэ цэнгэлдэх барихаар төлөвлөж буйгаа зарлана. Тус клуб 2031 оны хавар гэхэд хотынхоо өнгө үзэмжтэй төвийн хэсэгт 35 мянган хүний суудалтай цэнгэлдэхтэй болно. Цэнгэлдэхийн барилгын ажлыг Ювентус клубийн цэнгэлдэхийг барьж байсан архитекторууд хариуцан ажиллахаар болсон.


Кальяри

Кальяри клуб 2017 онд өөрийн цэнгэлдэхээс нүүж, Унипол Домус гэгддэг цэнгэлдэхийг түр хугацаанд түрүүсэлсэн. Олон арван жилийн зөвшөөрөл, газрын асуудалтай байсан энэ клубийн цэнгэлдэхийг барих ажлыг хотын удирдлагууд нь өгчээ. Бүтэн 10 жил хүний талбай түрээсэлсэн тус клуб 30 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх барих мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо. Одоогоор барилгын талбайг засаж байгаа бөгөөд барилгын ажил 2027 онд эхлэх төлөвлөгөөтэй байна. Барилгын явцад асуудал гарчихгүй л бол энэ шинэ цэнгэлдэх Европын аваргын тоглолтыг ч хүлээн авах боломжтой болно гэсэн үг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top