Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 92.3 хувийн саналаар дэмжлээ.
Тэрбээр чөлөөлөгдөх албан бичгээ УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барьсныг арваннэгдүгээр сарын 18-нд Төрийн байгуулалтын байнгын хороо 77.8 хувийн саналаар дэмжсэн. Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар УИХ хүсэлтийг хүлээн авч чөлөөлсөн тохиолдолд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлнэ. Мөн УИХ дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлан явуулах хуулийн зохицуулалттай.

Сэтгэгдэл ( 0 )