Ирэх жилээс 6 болон 7 дугаар ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагдана.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: 2027 онд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд 144 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн бөгөөд төсвийн хэлэлцүүлгийн үед 6, 7 дугаар ангийн 137 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд нэмэлтээр 50 тэрбум төгрөг нэмж тусгах санал гаргаснаар нийт 194 тэрбум төгрөг болсон. Зарим аймаг орон нутаг өөрсдийн төсвийн хүрээнд дунд, ахлах ангийн 22 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилгээ үзүүлж байгаа сайн жишээ байна.
Мөн өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөрийн хүрээнд 18 аймаг, нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжиж байна. Боловсролын яамны зүгээс дунд болон ахлах ангийн хүүхдийг үе шаттай хангах дунд хугацааны төлөвлөлтийг хийж, 2026 оны тавдугаар сард УИХ-ын 2, дугаар тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолоор 2029 он гэхэд дунд ангийн хүүхдүүдийг бүрэн, 2030 он гэхэд ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор бүрэн хангана.

Сэтгэгдэл ( 0 )