OpenAI хиймэл оюуны шинэ загваруудаа танилцууллаа

Я.Болор | Zindaa.mn
43 минутын өмнө

АНУ-ын “OpenAI” компани хиймэл оюуны хамгийн сүүлийн үеийн GPT‑6.2 Astra болон GPT‑6.2 Sol загваруудаа танилцууллаа.

GPT-6.2 Astra нь хамгийн нарийн төслүүдэд зориулагдсан дэвшилтэд загвар бол GPT-6.2 Sol нь өдөр тутмын ажилд зориулагдсан загвар аж.

Тус хоёр загвар нь хүнд даалгаврыг чанартай түвшинд гүйцэтгэж, хариулт бэлтгэхдээ бага токен ашигладаг байна. Ингэснээр хэрэглэгч тогтоосон хязгаарт багтаан их хэмжээний ажил гүйцэтгэх боломжтой болж байгаа бол компани болон боловсруулагчид хиймэл оюуныг өргөнөөр ашиглах зардлаа бууруулах боломжтой болж байна.

GPT-6.2 Astra загвар нь презентаци, дижитал самбар, хүснэгт, баримт бичиг бэлтгэх зэрэг нарийн мэргэжлийн ажлыг гүйцэтгэхэд чиглэжээ. “OpenAI” компанийн онцолсноор, эл загвар нь мэргэжлийн стандарт, бэлэн эхийг илүү нарийн мөрдөж, сайт, тоглоом болон гурван хэмжээст дизайнд зориулсан илүү өндөр чанартай програмын код, интерфейсийг бүтээх чадвартай.

Тус компанийн ChatGPT чатбот 2022 оны арваннэгдүгээр сард гарсан даруйдаа нэг долоо хоногийн дотор нэг сая хэрэглэгчтэй болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top