Өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн сайд нар болон дэд сайд нарын асуудлыг өнөөдрийн /2026.11.18/ Засгийн газрын газрын хуралдаанаар авч, хэлэлцлээ.
Улмаар, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг чөлөөлсөн захирамж гаргалаа.
Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлутын өргөдлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авсангүй. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний командлагч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч буйтай холбогдуулан улс оронд тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )