Цэргүүдийг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан 167-р АНГИЙН ЗАХИРАГЧ АСАНГ ШҮҮНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Ж.Амаржаргалын хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хэрэг шүүхэд шилжлээ.

Түүнд Өмнөговь аймгийн прокурорын газраас холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээг бусадтай байгуулан тушаал гаргаж, тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн алба хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийн, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг сануулбал, Ж.Амаржаргал нь өнгөрөгч 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулан, A/153 дугаартай тушаал гаргаж, цэргийн алба хаагчдыг гурван сарын турш тоосгоны үйлдвэрт ажиллуулсан байдаг.

Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан. Гэтэл ЗХЖШ, БХЯ-ны удирдлагаас зөвшөөрөл авалгүй хувийн тоосгоны үйлдвэрт цэрэг ажиллуулсан нь Өмнөговь аймгийн Цэргийн штабын дарга асан, 167 ангийн захирагчийгбуруутгах үндэслэл болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Энхболд.х (172.59.188.58) 2023 оны 05 сарын 31

Цалинг нь яаж тохиролцсоноос хамаарна. Хувьдаа ашиг хонжоо хайж уу гэдгээр нь.Хамгийн чухал нь Хувийн үйлдвэрт гэдэгт л байна даа. Хувийн ашиг хонжоо хайсан бол тэр хүн мэдээж буруутай. Цэрэг хүн гэдэг Хүний эрхэнд,тушаал дагадаг амьтан шүү дээ.

0  |  0
З(121.164.98.192) 2023 оны 05 сарын 31

Цалинг нь өгөөд ажиллуулахад болно ш дээ. Хар бор ажил сураад. Хэдэн төгрөгтэй ч болоод. Хувьдаа л ажиллуулаагүй бол

1  |  0
Top