ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлж, оронд нь С.Ганбямбыг томилно

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ.

Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж, Д.Ганзоригийн оронд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Бригадын генерал С.Ганбямбыг томилохыг дэмжсэн байна.

С.Ганбямбыг энэ долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн, албан тушаалд нь томилох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top