Ч.Маралмаагийн ДАВЖ ЗААЛДАХ хурал өнөөдөр болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа урсгал сөрж, хоёр хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаагийн давж заалдах шатны хурал өнөөдөр (2023.05:09) болно. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 6-ны өдөр анхан шатны шүүхээс түүнд "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах" шийтгэл ногдуулсан. Түүнчлэн шүүх Ч.Маралмаагийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШЕГ-т даалгасан юм.

Сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигчид болох 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top