Төв талбайн автобусны зогсоолыг хааж, нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орно

О.Должин | Zindaa.mn
13 минутын өмнө

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хаахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн зургаан чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулах юм байна.

Тодруулбал, дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулна. Үүнд:

  • М:3 — Архивын ерөнхий газар–Сүхбаатарын талбай

  • М:1Б — Ботаник–Сүхбаатарын талбай

  • Ч:30 — Жанжин клуб–Сүхбаатарын талбай

  • Ч:71А — Дүнжингарав худалдааны төв–Сүхбаатарын талбай

  • Ч:78 — Халдвартын эмнэлэг–Сүхбаатарын талбай

  • Х:19 — Сүхбаатарын талбай–Чингис хаан олон улсын нисэх буудал

Иймд иргэд нийтийн тээврээр зорчихдоо дээрх чиглэлүүдийн түр өөрчлөлтийг анхаарч, аяллаа урьдчилан төлөвлөхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top