
Олон улсын шатрын холбооны (FIDE) Зөвлөлөөс 2026–2028 онд үүрэг хүлээж ажиллах Тамирчдын комисс (FIDE Athletes' Commission)-ын бүрэлдэхүүнийг баталж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа шилдэг шатарчин Б.Мөнгөнтуулыг сонгосон байна.
Тэрээр энэхүү комисст дэлхийн шатрын ертөнцийн томоохон төлөөллүүдтэй хамт ажиллаж, Олон улсын тамирчдын дуу хоолой, эрх ашгийг хамгаалах чухал үүргийг гүйцэтгэнэ.
Тамирчдын комисс (FIDE Athletes' Commission) бүрэлдэхүүн:
Монголын шатрын спортын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж, Олон Улсын удирдах түвшинд эх орноо төлөөлөх болсон Б.Мөнгөнтуулдаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )