Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
81 орны 314 эрэгтэй, 268 эмэгтэй, нийт 582 бөх оролцож буй Дэлхийн аваргын татамид дөнгөж сая Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар алтан медалийн эзэн боллоо.
Ийнхүү тэрбээр өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёуланд нь түрүүлсэн Монголын анхны жүдоч болж байна.
2019 оноос хойш тасраад байсан Залуучуудын дэлхийн аваргын медалийг ийн Т.Ариунзаяа алтан медалиар үргэлжлүүлж, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын гурав дахь жүдоч боллоо.
Залуучуудын дэлхийн аваргад өрсөлдөж буй баг тамирчдыг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар удирдан оролцож байна.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
60 кг: Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр
66 кг: Б.Тэмүүжин
73 кг: Ц.Мишигтогоо
81 кг: Г.Түвдэнренчин
90 кг: Д.Ууганбилэг, А.Оджавхлан
-100 кг: У.Мөнгөн-Учрал
+100 кг: М.Тэмүүлэн.
Эмэгтэй
48 кг: Л.Булган, Ж.Анударь
52 кг: Л.Саяжаргал
57 кг: Б.Батсувд, Т.Ариунзаяа
63 кг: Х.Ариунтунгалаг, Х.Маралмаа
-78 кг: Э.Буян-Өлзий
+78 кг: Ж.Анар.

Сэтгэгдэл ( 0 )