“Бодийн 110 сая төгрөгийг тараасныг мартъя”, “Эх орон дуудвал иргээд ирнэ” гэснийг нь ч түр мартъя. У.Хүрэлсүхийг ацан шалаанд байсан гэж улс төрчдийн гөрдсөнийг ч орхиё. Хамгийн гол нь тэрээр тогтолцооны өөрчлөлтийг урин дуудчихаад явлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн индэр дээрээс тогтолцооны өөрчлөлтийн тухай хөндсөн нь үнэхээр онцолж харууштай зүйл байлаа. Ердөө долоохон жилийн өмнө Үндсэн хуульд гар дүрэхдээ Ерөнхийлөгчийг зургаан жилээр болгосон. Энэ өөрчлөлтийн үр дүнд У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайдаас Ерөнхийлөгч болж өөрийнхөө карьерыг зузаалсан билээ. Одоо тэрээр 2023 онд хамгийн сүүлд өөрчилсөн Үндсэн хуулиа дахин өөрчлөхийг уриаллаа. Тэрээр өнөөгийн улс төрийн нөхцөл байдал нь тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байгааг онцлоод шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг тойрч гарах аргагүй болсон гэдгийг ч хэлээд авлаа. Ер нь байнаа Сайнзориг зэрэг гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай тохиолдлоор яриагүй юм шүү гэдгийг ч энэ үйл явдал харууллаа.
Ер нь ч тэгээд сонгууль бүрийн урд Үндсэн хуульдаа гар дүрдэг боллоо.
Энэ удаад Төрийн тэргүүн нь албан тушаалаараа тахил өргөөд Үндсэн хуулийн өөрчлөлтийг уриалав. Тэрээр хоёр танхимдтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгогдог болох зэрэг олон улсын жишигт байдаг хувилбарыг дурдсан. Гэвч манай улсын засаглалын хэлбэр тэнцвэртэй юу гэдэг маргааныг дахин сэргээлээ. Нэг талаас Ерөхийн эрх мэдлийг хэт давагай байна гэх шүүмжлэл, нөгөө талаас гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлйн хариуцлага, тэнцвэрийн асуудал зэрэгцэн хөндөгдсөн нь тогтолцооны өөрчлөлт дан ганц албан тушаалтын хүрээнд бус, засаглалын хэлбэрийн тухай асуудал байсныг харж болохоор байна. Түүний хэлсэнчлэн “ард түмнээсээ асуух” ёстой гэдгийг сануулсан байна лээ.
Яг жилийн өмнөдөө. 2025 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Засгийн газрыг огцруулах тухай асуудал ид өрнөж байхад У.Хүрэлсүх “Парламентын засаглал бол Монголын ардчиллын баталгаа. Энэ бол ард түмний сонголт” гэж хэлж байлаа. Гэтэл үүний дараа МАН-ын зодоон нь зовлон болоод ерөнхий сайдыг гурван удаа, УИХ-ын даргыг нэг удаа солиод байв. Өнгөрсөн жил нэг өдөрт УИХ-ын дарга, Ерөнхий сайдгүй ч байж үзсэн. Энэ нь явж, явж улс төрийн хямрал руу хөтлөөд Ерөнхийлөгч нь ч энэ дүйвээнд өртсөн. Эрх мэдлийн төлөөх энэ нөхцөл байдал нь Ерөнхийлөгчийн засаглал уу, Хагас Ерөнхийлөгчийн засаглал уу гэдэг асуултыг У.Хүрэлсүхэд төрүүлсэн байх. Тэгээд ч болж өнгөрсөн улс төрийн зодооны ард нэгдүгээр хүн байсан гэдгийг түүний гаргасан шийдвэр харууллаа. Өөрөө бол хагас ерөнхийлөгчийн засаглалыг илүүд үзсэн байж болох ч улс төрийн тэмцэл засаглалаа тонгорох гээд байдаг манайх шиг улсад нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлэх дэмий. Үүнийг дэлхийн түүх ч харуулна.
Ер нь бол Үндсэн хуулиар олгосон эрх мэдлээс давсан эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх нь утгагүй.
Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай өргөн бариад батлах хэрэгтэй байна. Үндсэн хуулиас давсан эрх, мэдлийг нь цуцлаад хуулийн хүрээнд эрх мэдлийг нь хязгаарлаж байж дараагийн Ерөнхийлөгч хуучийн Ерөнхийлөгчийн “зовлонг” давтахгүй. Хугацаа давчуу байна. Энэ үед Н.Учрал манлайлал үзүүлж ирээдүйн Ерөнхийлөгчийг бага зовлон туулахыг эсэхийг шийдэх учиртай.

Сэтгэгдэл ( 0 )