“Монголын нэрийг гаргаж байхад энэ юугаа хуцаад байгаа юм” гээд л шаагилдаад ороод ирэв. Бодит байдал ийм байна. Уншигч та Азийн наадмыг анзаарав уу. Улсынхаа рекордыг л эвдээд 40 хүнээс 38-д орж байгаа баахан амжилтууд дурайсныг. Түүнийгээ ичих ч үгүй уянгын халилтай пост хийгээд, постер болгоод баахан тараав даа. Ер нь ичмээр. Ичих ч үгүй Үндсэн хуулийг УИХ-ын даргын индэр дээр зайдалсан Б.Булгантуяа “олон дээд амжилт эвдэгдсэн наадам байлаа” гээд олон нийтийн телевизээр яриа өгч харагдана лээ. Ер нь л байнд ч үгүй банзанд ч үгүй хоцрох юм бол улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр олон жил тэжээлгэхээ болих хэрэгтэй.
“Цэргийг 1000 хоног тэжээж, нэг өдөр ашигла” гэх үг бий. Гэтэл бид тамирчдаа тэжээгээд л байдаг ашиг, хэргээ гаргахгүй улсууд л боллоо.
Ер нь манай улстөрчдийн балай шийдвэрүүд улсаа хорлочих гээд байдаг гэмтэй. Түүний нэг нь олимп, тив, дэлхийн тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг насаар нь урамшуулдаг явдал. Яахав нэг удаагийн мөнгөн урамшуулал байдаг л юм байгаа биз. Насаараа тэжээлгэх алдар гавьяа мөн үү гэдгийг эргэж харах хэрэгтэй. Хаа байсан 1980-аад онд тив, дэлхий, бүр цаашлаад олимпоос медаль авсан л юм байгаа биз. Өнөө цагийн бидэнд чухам ямар хамаа байна аа. Нэг ийм хэлтгий, “тэнэг” бодлого Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 151 дүгээр зарлиг гарч, 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. За ингээд үүнээс хойш олимпоос тоотой хэдэн медаль авдаг болсон. Арга ч үгүй. Чардайж, чардайж нэг тэмцээнд түрүүлэх юм уу, медалийн тавцанд зогсоно. Насаараа тэжээлгэх юм чинь дахиж хичээх гэсний ч хэрэггүй. Ийм мөнгөн тэтгэмж нь Монгол Улсын ирээдүйн амжилтыг тагласан бул хар чулуу болчхоод айгаа юм. Дэлхийн аваргын тэмцээнүүдийг бүр ярих юм биш. Шагналт 4, 5-р байр эзлэх тамирчид нэмэгдсэн. Яг үнэндээ ямар ч шагналгүй хоцорсон гэдгийг хүн бүр мэднэ. Алтын дайтай мөнгө, мөнгийн дайтай хүрэл гэж нэгнээ хуурдаг болсон. Сошлоор ч уянгална. Тамирчид та нарт ямар ч өргүй энэ тэр гээд. Угтаа бол өртэй юм. Улсын төсвийн, та бидний татварын мөнгөөр тэжээлгэж байгаа “амьтас”. Тэднээс бид амжилт нэхэхгүй өөр юу нэхэх юм.
Олимп, дэлхий, тивийн тэмцээнд медаль авсан тамирчдад насан туршид нь урамшуулал олгох журам 2013 оноос хэрэгжиж эхэлснээс хойш манай тамирчдын амжилт улам бүр доошилсон.
Манай төрийн “мэргэн” дарга нар мөнгө гэдгийг л чухалчилж харсан. Гэхдээ бодлого гээчийг нь таг мартаж орхисон юм. Мөнгө өгөөд болдог бол бид олимпын олон аваргатай, дэлхийн нэжгээд аваргатай, тивийн хэд, хэдэн багц медальтай болчих байлаа. Гэвч тэгсэнгүй. Өрсөлдөөн гэдэг юм олон болж, дэлхий дахин мөнгөөр бус ухаанаар, бодлогоор уралддаг боллоо. Үүнийг Казахстаны жишээ бэлхнээ харуулна. Одоо тэд спортын бүх төрөлд дэлхийд өрсөлдөх хэмжээний амбицтай болчихлоо. Амбицаа харуулж байгаад хөлбөмбөгийн тэмцээнд европын бүсэд багтчихсан. Тэр Умард Солонгосыг хар. Пуужингаар айлгадаг “мангар пацан” гэж манай либераль шошготой таг коммунист хэд хэлдэг юм байна лээ. Умардууд спортын бүх төрөлд тэр дундаа хөлбөмбөгийн спортод онцгойлон анхаарал хандуулсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг 2000-аад оноос системтэйгээр хөгжүүлж иржээ. Улсаас нь бодлогоор анхаарч хөлбөмбөгийн бэлтгэлйн материал техникийн баазыг хангалттай бүрдүүлсэн. Чухам иймээс тэд Азийн цом, азийн наадамд гурав, 20 хүртэлх насны ДАШТ-нд аман хүзүүдсэн амжилт гаргаад байна. Хүндийн өргөлт зэрэг уламжлалт бус спортын төрлүүдэд ч анхаарах боллоо.
Хоёр жилийн дараа Лос Анжелесийн олимпын наадам болно. Монголын тамирчдаас их юм горьдоод хэрэгггүй шүү!
Гэтэл манайх анхаарсан юм огт байхгүй. Амжилт гаргахаар нь алга ташсан болж, улстөрчид хамт зургаа авахуулаад сошилд уянгална. Амжилт гаргахгүй бол тоох ч үгүй. Нэг тийм балай тогтолцоо Монгол Улсад бий болчихлоо. Одоо спортын бодлого гэдэг юм ярих цаг болсон. Азийн наадамд баахан хүрэл медаль авсныхаа төлөө Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Монголын олимпын хорооны Ерөнхийлөгч, Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд бүгд ажлаа өгөх ёстой. Түүнийг нь дагалдаж явсан Спортын ямар юмны холбоо ч гэнэ үү, улсын зардлаар гадаадаар аялдаг нөхдийг ч болиулах хэрэгтэй. Спорт мэддэггүй баахан хүн Японыг зорьсон харагдана лээ. Ингэж байхаар спортын нэгдсэн бодлоготой болж аваад 2032 оны олимпоос хэд, хэдэн алтан медаль авахаа бодсон нь дээр. Хоёр жилийн дараа Лос Анжелесийн олимпын наадам болно. Монголын тамирчдаас их юм горьдоод хэрэгггүй шүү!
Сэтгэгдэл ( 0 )