БНСУ-ын Мүжү хотод үргэлжилж буй пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг-ын жинд өрсөлдөж, шийдвэрлэх барилдаанд Ираны тамирчин Захра Рахимитай учраа тааран 2:1-ээр ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон байна.
Ингэснээр У.Сүрэнжав пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтан болж байна.
Сонирхуулахад, тэрбээр “Парис-2024” паралимпын наадмын аваргын төлөөх барилдаанд мөн Захра Рахимитай учраа таарч, 5:2-оор ялалт байгуулан паралимпын аварга болж байсан юм.
Ираны тамирчин Захра Рахими дэлхийн аваргын алтан медалийн төлөө 2019 оны дэлхийн аварга, “Токио-2020” паралимпын хүрэл медальт, “Парис-2024” паралимпын аварга, Азийн аварга БНХАУ-ын Ли Южитэй финалд өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 0 )