Өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн сургууль, цэцэрлэгийн эрт илрүүлэх үзлэгт энэ сарын 18-ны өдрийн байдлаар 236.8 мянган хүүхэд хамрагджээ. Энэ нь зорилтот бүлгийн нийт хүүхдийн 83.2% эзэлж байгаа гэсэн үг аж.
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, холбогдох зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад “E-Mongolia” системээр дамжуулан шуурхай хүргэх, салбар дундын мэдээлллийг уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлгийн явцад мониторинг хийх ажил үрэлжлэх аж. Цаашид цэцэрлэг, сургууль суурилсан эрт илрүүлэх үзлэгийн үндэсний тогтолцоог бүрдүүрж, тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын шийдэл, саналыг нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар болжээ.
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор өндөрлөх юм.

Сэтгэгдэл ( 0 )