Хүүхдүүдийн дунд шүд цоорол, цус багадалт түгээмэл байна

Б.Сэцэн | Zindaa.mn
47 минутын өмнө

Улсын хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд эрт илрүүлгээр шүд цоорох, цус багадалт ихээр оношлогдсон байна. Ялангуяа гурван настнуудын дунд амны хөндийн үрэвсэл, шүд цоорох, биеийн жингийн хоцрогдол ихээр илэрч байгаа аж.

Цэцэрлэг, ЕБС-д суурилсан хүүхдийн эрт илрүүлэг 10-р сарын 1-нээс 12-р сарын 1-нийг хүртэл улс даяар зохион байгуулагдаж байна. Эрт илрүүлэгт цэцэрлэгийн гурван настай хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 9, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах юм.

Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үр дүн нь зөвхөн өвчлөлийг илрүүлэхээс гадна шаарлагатай хүүхдүүдийг нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, эмчилгээнд цаг алдалгүй хамруулах ач холбогдолтой. Мөн эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, амны хөндийн эрүүл ахуй, зохистой хооллолтын дадал чухал байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top