Боловсрол, шинжлэх ухааны яам, ЖАЙКА Олон Улсын байгууллага хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурах эрхийг хэрхэн ханган асуудлаар зөвлөлдлөө.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар тоон судалгааг танилцуулсан юм.
2021 оны байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд байна. Үүнээс сургуулийн насны 1800 орчим хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа юм.
Тодруулбал, Цэцэрлэгийн насны тусгай хэрэгцээтэй 1629 хүүхдийн 63 хувь нь, 6-17 насны 8873 хүүхдийн 70.7 хувь нь боловсролын үйлчилгээ авч байна. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн 70 хувь, сургуульд хамрагдаж буй хүүхдүүдийн 73 хувь нь ердийн цэцэрлэг, сургуульд суралцаж байна.
Их, дээд сургуулийн тухайд тусгай хэрэгцээт 400 оюутан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 777 суралцагч суралцаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )