Д.Очирбат: УНТЭ-ийн үйл ажиллагаа доголдоогүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Нэгдүгээр эмнэлэгт одоогийн байдлаар үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүйг мэдэгдлээ.

“Нэгдүгээр эмнэлгийн нөхцөл байдлыг асуухад эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдож, зөрчигдсөн асуудал гараагүй гэсэн мэдээлэл өгсөн” гэж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  ярилаа.

Мөр тэрээр ТУЗ-ийн үйл ажиллагаа болон өөрийн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхталаар “Би бол төрийн захиргаа ажил хийж байгаа хүн. Надад нэгч хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байхгүй. Цаашид ер нь ТУЗ-ийн үйл ажиллагааг улс төрийн хамаарлаас ангид явуулахыг зорих ёстой. УНТЭ-ийн ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй. Эдгээрийн гурав нь төрөөс, гурав нь тус эмнэлгээс, гурав нь хувийн хэвшил, ТББ-аас сонгогддог. Би бол төрийг төлөөлсөн гурван хүнээс сонгогдсон. ТУЗ нь хуулиараа батлагдсан төсвийн заалт бүрийг зааварлахгүй, ТУЗ-өөс томилогдсон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй юм” гэсэн юм.

УНТЭ-ийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал зарлаж гүйцэтгэх захирлын томилгоотой холбоотойгоор эмнэлгийн үйл ажиллагаа доголдсон гэж мэдээлээд байсан юм.

ШУУД ҮЗЭХ:

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.194) 2 цагийн өмнө

шинжилгээнүүд бүгд байхгүй, хувийн лаборторид өгч байна. үүнийгээ шийдээч ээ

0  |  0
Top