Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад НҮБ-ын Хүн амын сан дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ
НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн Дэд захирал, доктор Александар Саша Бодироза Монгол Улсад ажиллах үеэрээ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзлаа. Уулзалтаар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын төвлөрлийг сааруулахад орон нутаг дахь эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ чухал болохыг онцлоод НҮБ-ын Хүн амын сан олон улсын сайн туршлага, техник аргазүйн зөвлөгөөгөөр хангахад бэлэн гэдгээ уламжилсныг Төрийн нарийн бичгийн дарга талархан хүлээн авсан юм.
НҮБ-ын Хүн амын сан эхийн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход Эрүүл мэндийн яамтай олон жил, тууштай хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )