“Интермед” эмнэлэг хэвийн ажиллаж эхэлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
43 минутын өмнө

“Интермед” эмнэлэг хэвийн ажиллаж эхэлсэн тухай албан мэдэгдэлд дурджээ. Өнөө өглөө тус эмнэлгийн үйлчлүүлэгчтэй харилцах мэдээллийн шугамаар хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй мэдээлэл өгсөн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын иргэн хуурамч дуудлага өгсөн байж бозошгүй тухай мэдээлсэн юм.

Өнөө өглөөнөөс эхлэн тус эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоож хэвтэн эмчлүүлэгсэд, эмнэлгийн ажилтнуудыг гаргаж шалгалтын ажиллагаа өрнүүлсэн байна. Тус эмнэлгийн байранд Зэвсэгт хүчний алба, тагнуул, цагдаа, онцгой байдлын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан юм.

Ташрамд сануулахад 2024 оны 11 дүгээр сард “Интермед” эмнэлгйин мэдээллийн санд хакерууд халдан, үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг хулгайлж, хууль бус сайтуудад байршуулсан хэрэг гарч байсан билээ. Тухайн үед олон улсын кибер аюулгүй байдлын “HackManac” байгууллага уг халдлагыг ОХУ-ын Москва хотод төвтэй, ransomware чиглэлийн “SpaceBears” гэх хакерын бүлгэм үйлдсэн гэж мэдээлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top