Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн, орлого зарлага нэмэгдсэн дүнтэй гарсан байна. Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн оролого 1.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 14.8% өсжээ. Тайлант хугацаанд зарлага нь 0.4% нэмэгдэж 1.7 их наяд төгрөгт хүрсэн байна.
Эдгээрээс 80% нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалж эзэлж буй бол эмийн үнийн хөнгөлөлтөд 134 тэрбум төгрөг олгожээ. Эмийн үнийн хөнгөлөлтийн зардал жил бүр тогтмол тэлж байна. Ирэх оны төсөвт ахмат настнууд болон зорилтот бүлгийнхэнд санхүүгийн дарамт хамгийн их учруулж буй даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг Эрүүл мэндийн даатгалын санагаас 100% хөнгөлөхөөр болж үүнд 248.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.
Ташрамд дурдахад 2024-2026 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан орлого 39.8%, зарлага нь 27.2% өссөн ч орлого хангалттай төвлөрөхгүй, зарлага нь бүрэн гүйцэтгэлтэй байгаагаас орлого, зарлагын тэнцвэр алдагдаж, сангийн үйл ажиллагааг доголдох эрсдэлтэйг АТГ-аас мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )