Эмийн үнийн хөнгөлөлтөд 169.7 тэрбум төгрөг олгоно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэ онд эмийн үнийн хөнгөлөлтөд 169.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилжээ. Эмийн үнийн хөнгөлөлтийн зардал тогтмол өссөөр буй. Энэ төрлийн зардал 2023 онд 90 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан юм.

Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний багцын зардал 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг болжээ. Үүнийг 2024 онтой харьцуулахад 7.7 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Өнгөрөгч 2025 оны байдлаар нийт даатгуулагчийн 70% буюу 2.3 сая нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг иргэд байна. Харин 5.7% нь даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг, 24.2% нь ажил олгогч хариуцан төлдөг даатгуулагчид байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top