ТОО | ЭМД-ын санд 280 тэрбум төгрөгийн өр үүсэх эрсдэлтэй

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Эрүүл мэндийн даатгалын санд 280 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцэл алдагдахад хүргэж буй шалтгаан нь улсын төсвөөс шимтгэлийг нь хариуцан төлөх иргэдийн шимтгэлийн орлого нь тухайн иргэдийн авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтээс 2024 оны байдлаар 560.7 тэрбум төгрөг буюу 2.7 дахин бага байсан нь нөлөөлж байгаа юм.

Монгол Улс 2025 оны байдлаар эрүүл мэндийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний гурав орчим хувьтай тэнцэх санхүүжилт олгожээ. Энэ нь бүс нуг болон олон улсын дунджаас доогуур байгаа юм. Олон улсын жишгийг харвал эрүүл мэндийн даатгалын системд хувийн даатгал хурдацтай өсөж байна. Харьцангуй коммунист гэгдэх БНХАУ-д хувийн даатгал эрчимтэй өсөх хандлагатай байна. Азийн бусад улсуудад ч ийм хандлага ажиглагдаж буй. Тиймээс Монгол Улс бодлогын томоохон шинэчлэл хийж эрүүл мэндийн даатгалыг хувийн хэвшилд шилжүүлбэл төрийн буруу менежмент засагдах учиртай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.212.118.29) 2025 оны 11 сарын 24

43 жил эрүүл мэндийн даатгал төллөө одоо сахарын эмээ даралтын эмээ өөрийнхөө мөнгөөр аваад хэдэн 100 мянгаар шинжилгээ өгөөдл явж байна. даатгалд тушаасан хэмжээгээр нь хүмүүсийн даатгалыг тооцож эс бөгөөс эргүүлж өв.

0  |  0
ИРГЭН(103.212.118.29) 2025 оны 11 сарын 24

43 жил эрүүл мэндийн даатгал төллөө одоо сахарын эмээ даралтын эмээ өөрийнхөө мөнгөөр аваад хэдэн 100 мянгаар шинжилгээ өгөөдл явж байна. даатгалд тушаасан хэмжээгээр нь хүмүүсийн даатгалыг тооцож эс бөгөөс эргүүлж өв.

0  |  0
Top