Хятадын хөрөнгө оруулаллтай газрын тосны компанийн кемпэд хэсэг бүлэг монголчууд очиж дарамталсан хэрэг явдлын дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл үүний дараа Монголын төрийн өндөр албан тушаалтан уучлал гуйсан тухай South China Morning Post цахим хуудаст мэдээлжээ. Тус мэдээллийг та бүхэнд хүргэе.
Монголын жагсагчид өнгөрөгч баасан гарагт “Хэрлэн тохой XXVIII” газрын тосны хайгуулын талбайд очиж “Mongolia Foison Energy” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардан, хятад ажилчдыг дарамталсан. Уг үйл явдлыг нийгмийн сүлжээний хуудсаар шууд дамжуулсан бөгөөд монголын хоёр эмэгтэй хятады ажилчдын эд зүйлсийг газарт хаяж, ажилчдыг явган суулгасан байгааг дүрсэлжээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг түр орлон гүйцэтгэгч Цао Ли энэ сарын 18-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэвтэй уулзаж энэ асуудлын талаар ярилцсан байна. Уулзалтын үеэр Б.Дашпүрэв “ноцтой санаа зовниж буй”-гаа илэрхийлээд уучлал хүсжээ.
Болсон хэрэг явдлын дараа БНХАУ-ын Элчин сайдын яам “Бид Монголын талыг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хятад ажилчдын хувийн болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, үүнтэй төстэй хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг уриалж байн” гэсэн мэдэгдэл гаргасан юм.
АҮЭБ-ийн яамнаас мэдээлснээр дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг саатуулж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Mongolia Foison Energy” book компани нь Хонгконгт бүртгэлтэй бөгөөд 2024 оноос “Хэрлэн тохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж, найман жилийн хугацаанд хайгуулын ажилд 50 орчим сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсад үүнтэй хэрэг явад хоёр сарын өмнө гарсан. Өнгөрөгч зургаадугаар сард Монголын радикал хөдөлгөөний гишүүд Рио Тинтогийн хөрөнгө оруулалттай Оюу Толгой уурхайгаас Хятадын хил рүү зэсийн баяжмал тээвэрлэх авто замыг хааж, монголчууд уурхайгаас илүү их ашиг хүртэхийг шаардсан юм.

Сэтгэгдэл ( 0 )