Өдөр өдрийн баатрууд I Эмчийн тухай 17 сонирхолтой баримт

2025 оны 03 сарын 28

Хорвоо дэлхий дээр бүх хүн бурхны ивээлд багтаж чаддаг эсэхийг мэдэхгүй ч бурхан шиг эмчийн ачийг тойрсон хүн үгүй байх.

Эмч нарын өдрийг 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-ын мэс заслын эмч нар мэргэжил нэгт эмчдээ хүндэтгэл үзүүлэхээр анх тэмдэглэсэн түүхтэй. 1842 оны гуравдугаар сарын 30-нд Америкийн эмч Кроуфорд Лонг анх эфирийн унтуулгаар хүзүүний хавдар авах мэс заслыг амжилттай хийж байжээ. Тиймээс АНУ-д энэ өдрийг 1990 оноос Үндэсний эмч нарын өдөр болгосон юм. Улмаар Дэлхийн эмч нарын холбоо энэ өдрийг эмч нарын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ажил, мэргэжлийн үүднээс нийгмийн баталгааг хангуулах, эмч нарт хүндэтгэл үзүүлэх өдөр болгохоор улс орнуудыг уриалснаар өдгөө дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэдэг болсон байна.

Монголын тухайд гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригийг "Эмч нарын өдөр" болгон тэмдэглэж, эмч нартаа хүндэтгэл үзүүлдэг. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. 
 

Эмч нарт заавал талархал илэрхийлэх учиртай чухал өдөрт зориулан ЭМЧ НАРЫН ТУХАЙ сонирхолтой баримтаас онцлохыг хүслээ. 
 

  • Эмч нар шинэ эм тариа нээхийн тулд амь насаа хайрладаггүй хүмүүс. Лондон хотын эмч Уильям Старк (1740 - 1770) янз бүрийн хоолны дэглэм туршин үздэг байв. Тэр дан талхаар хооллож, нэг хэсэг дан мах идэх зэргээр эрдэм шинжилгээний ажил хийж байв. Харамсалтай нь, зөвхөн бяслагаар хооллох туршилт хийж байгаад бие нь муудаж, нас барж байжээ.
     
  • Оросын эрдэмтэн Федор Талызин бод малын гэдэсний өвчин хэрхэн үүсдэг талаар судлахын тулд хоёр гэдэсний хорхой залгижээ. Дөрвөн сарын дараа түүний гэдсэнд 9 метр урт хоёр хорхой амьдарч байлаа.
     
  • Франц эмч Ален Бомбар 1952 онд завиар Атлантын далайг 65 хоногт гатлажээ. Тэр тэнгис далайд осолдсон онгоцны зорчигчдын ихэнх нь яагаад эхний 3 хоногт амиа алддагийн учрыг тайлахыг хүсч байв. Хүн хоолгүй 4-6 долоо хоног, усгүй 4-5 хоног амьд байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Ингээд туршилтын дараа Ален “Хэрэв зорчигчид айж эмээн сэтгэлээр унахгүй байсан бол амьд үлдэх байжээ” гэсэн дүгнэлт гаргасан байна.
     


 

 

  • Авиценна Ибн Синаг 17 настай байхад нь Бухарын захирагч хүнд өвджээ. Захирагч залуу хүүг дуудаж, эмчлүүлсэн бөгөөд шагналд нь алт мөнгө, харш ордон дуртай юмаа ав гэж хэлсэн байна. Харин Ибн Сина Эзэн хааны номын санд орох эрх хүсжээ.
     
  • Австрийн эмч Игнатий Земмельвайс XIX зуунд тэр үеийн хамгийн аймшигтай өвчний нэг болох төрөхийн халдвар өвчнийг багасгах маш үр дүнтэй арга олжээ. Энэ нь гараа угаах. Энэ хялбархан аргын ачаар төрөхийн халдварт өвчнөөр амиа алдах явдал 30-аас 2 хувь болон багассан байна.
     
  • Цус авахдаа долоовор хурууг сонгодог нь энэ хуруу бусад хурууг бодвол ажилд бага хэрэглэгддэг, арьс нь нимгэн байдгаас үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. 
     

 

  • Түргэн тусламжийн алба 19 дүгээр зууны сүүлээр үүсжээ.
     
  • МТӨ 4000 оны үед Эртний Грект өвчтэй хүмүүсийг тусгай байранд цуглуулан эмчилдэг байжээ. Энэ нь анхны эмнэлэг гэж шинжээчид үздэг байна. Харин эмчтэй анхны албан ёсны эмнэлэг Шри Ланкад V зуунд бий болжээ.
     

 

  • “Эмнэлгийн эцэг” гэгддэг Гиппократ өвчин болгоны эх үүсвэр нь өөх тос гэж үздэг байв. Тиймээс бүх өвчтөндөө хоолны дэглэм тогтоодог байжээ. 1933 онд Женевийн эмч Жак Понто могойн хорны эсрэг эм гарган, түүнийгээ өөрөө уун, могойнд хатгуулж, туршиж байв. Тэр үхээгүй.
     
  • Дэлхийн эмч нарын 64% ​​нь илүү цагаар ажилладаг.
     
  • Дункан Макдугал хэмээх эмч нэг удаа сүнс байдаг гэдгийг батлах гэж туршилт хийж байжээ.
     
  • Энэтхэг эмч нар жороо зөвхөн том үсгээр бичих хуультай. Учир нь жижиг үсгээр бичсэн жорыг тайлж уншиж чадахгүй өвчтөн амиа алдах эрсдэлтэй аж. Дашрамд дурдахад АНУ-д жил бүр 7000 хүн жорыг буруу уншсанаас болж үхдэг байна.
     
  • Одоогийн цахилгаан хөрөөний анхдагч болох хөрөөг 18-р зуунд Шотландын хоёр эмч зохион бүтээжээ. Гэхдээ мод хөрөөдөхөөр биш хүндрэлтэй төрөлтийн үеийн мэс заслын хэрэгсэл болгон бүтээсэн байна.


Их Британи, Ирландад “Blood bikes” нэртэй сайн дурын байгууллагууд ажилладаг. Мотоциклтой сайн дурынхан донорын цус, эрхтэн болон бусад хэрэгтэй зүйлсийг хурдан шуурхай хүргэн өгдөг. Африкийн Dorylus төрлийн шоргоолж маш хүчтэй хаздаг, хазсанаа тавьдаггүй. Нутгийн иргэд мэс засалд тус шоргоолжийг ашигладаг бөгөөд оёдол хийхийн оронд шархыг нийлүүлэн шоргоолжоор хазуулдаг байна. Дараа нь толгойг нь таслаад болоо.

Австралийн Жеймс Харрисон амьдралдаа 1000 удаа цус өгсөн хүн. Түүний цус маш ховор бөгөөд 2 сая хүүхдийн амь аварсан гэсэн тооцоо бий.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.119.23.103) 2025 оны 03 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(105.119.23.103) 2025 оны 03 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Zochin(51.68.147.97) 2025 оны 03 сарын 28

Mundag

0  |  0
иргэн(103.57.94.29) 2025 оны 03 сарын 13

УЛСЫН НЭГДСЭН 2 ДУГААР ЭМНЭЛГИЙН ШҮҮ

1  |  0
найз нь(103.57.94.29) 2025 оны 03 сарын 13

ДДӨНГӨЖ САЯ ЦӨСНИЙ Х ХҮНД ХАГАЛГААНД ОРСОН НАЙЗЫН МИНЬ АЛТАН АМИ ЙГ АВАРСАН НАРМАНДАХ ТЭРГҮҮТЭЙ БАГИЙНХАХАНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭЖ БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ

1  |  0
Close menu