Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Өнөөдөр 2023.09.25. Билгийн тооллын 11. Энэ оны 268 дахь өдөр. Он дуусахад 97 өдөр үлдээд байна.

Улаанбаатар хотод цэлмэг, өдөртөө 14, шөнөдөө 0 хэм.

Өнөөдөр Мозамбикт Зэвсэгт хүчний өдөр буюу Хувьсгалын өдөр бол Францад Үндэсний баярын өдөр.

Энэ өдөр мэндэлсэн алдартнууд: Испанийн кино найруулагч Педро Альмодовар, Америкийн жүжигчин Марк Хэмилл, Зөвлөлт, Украины жүжигчин Людмила Ефименко, Италийн дуучин Зуккеро, Америкийн жүжигчин Майкл Мэдсен, Италийн зохиолч Никколо Амманити, Америкийн жүжигчин Уилл Смит, Кэтрин Зета-Жонс, Италийн жүжигчин Майя Санса, Америкийн жүжигчин Клеа Дювал.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Ардын засгийн газрын дэргэд Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулагджээ.

1949 оны энэ өдөр Шинжааны Гоминданы 30 мянган цэрэг командалсан эрх баригчид Хятадын Ардыг Чөлөөлөх Армид эсэргүүцэлгүй бууж өгч, БНХАУ-ын шинэ засгийн газарт дагаар оров.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1906 оны энэ өдөр Испанийн математикч, инженер Леонардо Торрес Кеведо дэлхийн анхны радио төхөөрөмж “Telekino”-г олон нийтэд танилцуулжээ.

1909 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Арман Фальер Парист олон улсын анхны нисэх онгоцны үзэсгэлэнг нээв. Гурван өдрийн дотор уг үзэсгэлэнд 10 мянган хүн очжээ.

1925 оны энэ өдөр Сергей Есенин Москвад сүүлчийн удаагаа олны өмнө гарчээ.

1995 оны энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин болон Палестиныг чөлөөлөх байгууллагын дарга Ясир Арафат нар Вашингтонд Йордан голын баруун эрэг дээр Палестины автономит улс байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Өнөөдөр үс засуулвал сайн, эрхтэн хурц болно.   

Эл өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Тухайн өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд  муу. Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top