Үндэсний статистикийн хорооны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар өрхийн сарын дундаж бодит орлого өмнөх улирлаас 4.6-4.8% буурчээ. Тухайлбал 2026 оны хоёрдугаар улиралд өрхийн сарын дундаж бодит орлого 2.8 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 140 орчим мянгаар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү буурахад ялангуяа өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгийн орлого 24-40% буурсан нь голчлон нөлөөлжээ.
Орлого буурсантай холбоотойгоор зарлага нь ч дагаад буурчээ. Тухайлбал энэ оны хоёрдугаар улиралд нэг өрхийн сарын дундаж бодит зарлага 2.5 сая төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 230 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Өрхийн бодит орлого гэдэг нь инфляцын нөлөөг оруулж тооцолгүйгээр тухайн орлогоор худалдан авч чадах бараа, үйлчилгээний бодит чадамжийг хэлдэг байна. Дэлхийн улс орнууд орлогыг нэмэгдүүлэхдээ цалингийн өсөлтийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж, ХХДХ-г инфляцын өсөлтийг харгалзан нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын хөнгөлөлт эдлүүлдэг ажээ. Түүнчлэн нийгмийн халамжийг үр дүнтэй болгож, жижиг дунд үйлдвэрийг дэмждэг байна.

Сэтгэгдэл ( 0 )