Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр худалдааны салбарын борлуулалтын орлого 2026 оны эхний есөн сард 54.7 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.6% өссөн үзүүлэлт юм. Үний өөрчлөлтийн нөлөөг хассан дүнгээр бодит өсөлт нь 1.6% хүрсэн байна.
Үүнээс хүнсний бүтээгдэхүүний орлого 6.6%, хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 14.4% өсөж, нийт дүнгээр 43 их наяд төгрөгт хүрчээ. Шатахууны хомстлоос үүдэн жижиглэн худалдааны борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 35.8% өссөн байна. Оны эцсийн дүн мэдээгээр энэ өсөлт цааш хадгалагдах хандлагатай байгаа юм.
Худалдааны салбарын орлого өсөх нь дараах утгыг илэрхийлнэ. Иргэдийн бодит орлого, цалин тэтгэвэр нэмэгдсэнийг харуулна. Хэрэглээ өсөх нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болдог. Нэг талаараа бараа их зарагдсан мэт боловч заавал ийм байх алагүй. Харин барааны үнэ өссөнөс үүдэлтэй хиймэл өсөлт байх магадлалтай. Худалдааны эрэлт нэмэгдэх нь тээвэр, логистик, агуулах, санхүүгийн үйлчилгээ зэрэг дагалдах салбаруудын орлого дагаад нэмэгддэг. Мөн татварын орлого нэмэгдэх суурь болно.
Манай улс шиг хэрэглээний барааны дийлэнх хувийг гаднаас авдаг эдийн засагт худалдааны орлого өсөх нь импорт нэмэгдэж буй шууд тусгал юм. Энэ нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшид дарамт учруулах сөрөг талтай.
Өөр нэг сөрөг нөлөө бий. Хэрэв үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг баялаг бүтээдэг бодит салбарууд зогсонги байхад зөвхөн худалдааны салбарын л орлого өсөөд байвал эдийн засаг зөвхөн “дамын” буюу хэрэглээнд суурилсан хэврэг бүтэц рүү шилжиж байгааг илэрхийлнэ.

Сэтгэгдэл ( 0 )