-Шалгалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байна-
“Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгчтэй харилцах мэдээллийн шугамаар эмнэлгйин хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй мэдээлэл өнөө өглөө иржээ. Тиймийн учир эмнэлгийн эрсдлийн хорооноос холбогдох хуулийн байгууллагад мэдээлэл өгч, улмаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Одоогоор тус эмнэлгийн байранд Зэвсэгт хүчний алба, тагнуул, цагдаа, онцгой байдлын алба хаагчид ирээд байна. Ямар нэгэн зөрчил илэрсэн эсэхээр холбогдох албаны хүмүүс болон эмнэлгийн зүгээс тодорхой байр суурь илэрхийлсэнгүй.
Эмнэлгээс эмч, ажилтан, өвчтнүүдийг гаргасан. Мэс засал болон цөөн тооны хүнд өвчтөнүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.
Ташрамд сануулахад 2024 оны 11 дүгээр сард “Интермед” эмнэлгйин мэдээллийн санд хакерууд халдан, үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг хулгайлж, хууль бус сайтуудад байршуулсан хэрэг гарч байсан билээ. Тухайн үед олон улсын кибер аюулгүй байдлын “HackManac” байгууллага уг халдлагыг ОХУ-ын Москва хотод төвтэй, ransomware чиглэлийн “SpaceBears” гэх хакерын бүлгэм үйлдсэн гэж мэдээлж байсан юм.
ФОТО











Сэтгэгдэл ( 0 )