Хөгшрөхийн хамгийн хэцүү нь юу гээч?!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 30
  • Хөгшрөхийн хамгийн хэцүү нь юу гээч?
  • Юу?
  • Хэнд ч харагдахгүй байгаа мэт болдог. Залуу байхад гоё сайхан, царай муутай, хүчирхэг, царайлаг, аймшигтай, тачаангуй гээд олон янзаар харагдана. Харин нас яваад ирэхээр энэ бүхэн үгүй. Элэгдэж хуучирсан хувцастай бусдын л адил хөгшин болчихно. Хүмүүс анзаарахгүй, анхаарахгүй.

Тэгээд өвөө, эмээ нарын хамгийн онцлох шинж нь ердөө ганцхан нас л болж хувирна. Анзаараад үзээрэй. Өвөө эмээ нарын тухай ярихдаа тэр инженер, энэ нябо гэж ярихгүй. Ганцхан тэр 76 настай, харин тэр 80 гарчихсан байх шүү л гэнэ.

Тодорхой өндөр насанд хүрэхэд цагтаа юу хийж чаддаг байсан, хэн байсан, юунд дуртай, яаж амьдарсныг нь мэддэг байтугай зүгээр таньдаг хүн ч цөөрнө. Тэгээд хөгшчүүл зөвхөн хамгийн ойрын дэлгүүр л орж, хоорондоо тааралдахаа больдог.

Хүүхдүүд нь өөр өөрийн амьдралаа хөөн, аав ээжээсээ алсад амьдарна. Хааяа л нэг утсаар ярьж, мэнд мэднэ. Хөгшний орцон дахь айлууд жил ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж, таньдаг хөршүүд ховордоно. Ойрын дэлгүүрийн таньдаг худалдагч ч өөрчлөгдөж, огт танихгүй шинэ хүн зогсоно. Шинэ хөршүүд түүнийг зөвхөн хаалганых нь дугаараар л мэднэ. “Аа, энэ эмээ чинь 86 тоотынх” гэнэ. Ердөө хоёр гуравхан тоогоор л мэддэг болчихож байгаа нь энэ. За тэгээд уриалгахан нэг нь тортой юмыг нь дөхүүлж өгөх төдий. Дөхүүлж өгөөд хаалганых нь үүдэнд тавьчихаад гүйгээд явчихна. Харин тэр хаалганы цаана юу болж байдаг, яаж амьдардгийг гадарлах ч үгүй. Тэрийг мэдэх хэнд ч хэрэгтэй юм гэж бодно. Ингээд нэргүй хүмүүс болчихож байгаа юм.

Нас өндөр гарсан аав, ээжийг минь ямар явцуу, вакум орчин хүрээлж буйг бид нар төсөөлдөг ч үгүй. Ажилтай байхад яагаад ямар ч хэрэггүй зүйл асуугаад, хэрэгт дурлаад байгаа юм шиг байдгийг нь ойлгодоггүй. Өндөр настай аав чинь өөрт нь огт хамаагүй зүйлийг асуугаад шалгаагаад байгааг ойлгохгүй. Яагаад тэгээд байдаг вэ гэвэл ядаж дуу хоолойг минь санаж байгаасай гэсэндээ л залгаж байгаа нь тэр л дээ. Тасарчих гээд байгаа холбоогоо хадгалж үлдчих санаатай л залгаад байгаа юм. Тасарчихаас нь өмнө нэг ярьчих гээд л...

Жаахан байхад орц бүр өөр өөрийн гэсэн эмээтэй байж билээ. Хэн нэгнийх нь эмээ л байх. Гэхдээ тэр эмээгийн тусыг орцныхон бүгдээрээ авдаг байсан. Гэрийнхээ түлхүүрийг үлдээчихнэ. Хүүхдүүддээ сануулах зүйлсээ эмээд бичээд өгчихнө. Хүүхдүүд үргэлж ямар нэг юмаа мартаж явдаг тул сануулах гэж тэр. Эмээ өөрийн ажлаа мөн ч хариуцлагатай хийдэгсэн.

Орцоор ороход тосоод суучихсан “Ороод шууд хувцсаа солиорой. 15 цагаас хөгжмийн сургалтандаа явахаа мартав” гэж сануулна. Ер нь миний тухай аав, ээжээс минь ч илүү ихийг мэддэг байсан гэхэд хилсдэхгүй дээ. За тэгээд орой аав, ээжийг ирэхээр эмээ тайлангаа тавина. Товч нь тасраад уначихсан байна лээ, сургууль дээрээ цүнхээ мартаад ирсэн шүү, дандаа л чанга чанга хөхөрч инээж явах юм гэх зэргээр нэгд нэгэнгүй тайлагнана.

Гадаа тоглож байгаад ам цангахаараа шууд эмээгийнх рүү гүйгээд орно. “Ус ус” гэхэд хийгээд өгнө. Дараа нь бид том болцгоосон. Аав, ээж маань түлхүүрээ алга болгочихно гэж эмээгийнд орхихоо больж, бидэнд өөрсдөө явдаг боллоо. Орцны эмээ хэрэггүй болсонсон. Эмээ хэрэггүй болсон учраас тэр хэзээ, хаашаа алга болчихсныг ч мэдэлгүй, анзааралгүй өнгөрсөн юмдаг. Одоо эргээд бодоход тэр эмээгийн нэрийг ч мэдэхгүй юм билээ...

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batsuuri Surik (202.21.109.20) 2025 оны 09 сарын 05

Цаг Хугацаа өнгөрөх тусам \nЦагаан Үс нь Нэмэгдэж-\n-Орчлонгийн Жамаа Дагах нь\n Онцгой юм бхгүй л дээ\nАмьдын Хорвоо Мөнх бус ч...,\nАмьдрал Үргэлж Сайхнаараа

2  |  0
өвгөн(202.9.46.236) 2025 оны 09 сарын 04

За одоо яая гэхэв хорвоогийн жам юм даа.

0  |  0
Шулуунхан дээр.(103.57.95.153) 2025 оны 09 сарын 04

ЁС ЗҮЙ, ЁС СУРТАХУУН УХАМСАР БАЙХГҮЙ ОДОО ЦАГТ АХМАД БИД НАР, ХҮМҮҮСЭД ГАЙ БОЛООД ЯАХ ЮМ БЭ!!!.

1  |  0
Зочин(103.57.93.180) 2025 оны 09 сарын 03

Цаг удаан өнгөрнө

1  |  0
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН(66.181.182.133) 2025 оны 09 сарын 05

ХӨГШИРЧ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ,,СЭТГЭЛ САНАА ТАЙВАН БАЙХ НЬ ЧУХАЛ,,ГАДУУР ГАРАХААР ХУЖАА НАР ТААРХААР БҮҮР ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕ МИНЬ ЯАНА ДАА ГЭЖ БОДХООР ЛТААГҮЙ БОЛЧИХ ЮМ?

8  |  0
Үнэн(66.181.178.59) 2025 оны 09 сарын 05

Лаларын Монголд хүн хөгшрөхгүй шиг үхэх нь дээр...сда

1  |  2
Сайшаалт Ерөөлт (202.126.91.126) 2025 оны 09 сарын 05

...хүний гаднах байдал гоо сайхан бол ТҮР зуурын үзэгдэл \n\n

4  |  0
үглээ өвгөн.(59.153.112.217) 2025 оны 09 сарын 05

Төгсгөлгүй зүйл байхгүй.Дэлхий төгсгөл.болно.Бүгд.алга болно.

2  |  0
үглээ өвгөн.(59.153.112.217) 2025 оны 09 сарын 05

Төгсгөлгүй зүйл байхгүй.Дэлхий төгсгөл.болно.Бүгд.алга болно.

1  |  1
Эмээ(202.55.188.40) 2025 оны 09 сарын 05

Заа тэгээд л цаг хугацааны эрхээр бүгд л эмээ өвөө

5  |  0
He he(66.181.189.158) 2025 оны 09 сарын 05

Чадах бухнээ хийсэн гэж хогшрош сайхан байх

2  |  0
He he(66.181.189.158) 2025 оны 08 сарын 31

Чадах бухнээ хийсэн гэж хогшрош сайхан байх

0  |  0
He he(66.181.189.158) 2025 оны 09 сарын 05

Чадах бухнээ хийсэн гэж хогшрош сайхан байх

3  |  0
Бодит байдал(150.228.177.15) 2025 оны 09 сарын 05

Хөгшчүүлийн асрамжийн газрыг чанартай,сайхан ажиллуулмаар, бас нэмж байгуулмаар,ядаж аймаг болгонд 2-3 баймаар байна даа.Тэтгэвэрээр нь асарч,сувилж болохоор!

10  |  0
Ахмад настан(66.181.177.180) 2025 оны 09 сарын 05

Яг л үнэнииг бичжээ......тусдаа гарсан үр хүүхдэдээ гай болохгүй л гэж бодоод л бг даа....ГАДААДЫНХАН ШИГ САЙХАН АСРАМЖИИН ГАЗАРТАЙ БОЛЧИХВОЛ.....

16  |  0
ЗОЧИН(66.181.191.30) 2025 оны 09 сарын 05

ХӨГШИДИЙН АСРАМЖЫН ГАЗАРЫГ АХИУХАН БАРЬЖ, ОЛОН ЭМЭЭ ӨВӨӨ НАРЫГ ХАМАРУУЛЖ БАЙХ НЬ ЗӨВ, ТЭД НИЙГЭМШИНЭ, ҮР ХҮҮХДҮҮД НЬ Ч СЭТГЭЛ ЗОВОХ ЮМГҮЙ АЖИЛАА ТАЙВАН ХИЙНЭ, БАС АЖЛЫН БАЙР Ч НЭМЭГДЭНЭ, СУМ БҮРТ ХӨГШЧҮҮЛИЙН АСАРМЖЫН ГАЗАР БАРИАСАЙ.

7  |  0
ЗОЧИН(66.181.191.30) 2025 оны 09 сарын 02

ХӨГШИДИЙН АСРАМЖЫН ГАЗАРЫГ АХИУХАН БАРЬЖ, ОЛОН ЭМЭЭ ӨВӨӨ НАРЫГ ХАМАРУУЛЖ БАЙХ НЬ ЗӨВ, ТЭД НИЙГЭМШИНЭ, ҮР ХҮҮХДҮҮД НЬ Ч СЭТГЭЛ ЗОВОХ ЮМГҮЙ АЖИЛАА ТАЙВАН ХИЙНЭ, БАС АЖЛЫН БАЙР Ч НЭМЭГДЭНЭ, СУМ БҮРТ ХӨГШЧҮҮЛИЙН АСАРМЖЫН ГАЗАР БАРИАСАЙ.

5  |  2
Ахмад(66.181.176.239) 2025 оны 09 сарын 04

Залуучууд настай хүнд их дургүй авгай хөгшинөөр нь дуудна.Маш их өрөвдмөөр ямар хүнийг мэдэхгүй ингэж доромжилсныхоо хариуг их л гашуунаар хүртэх цагг хугацаа байгаа шүү .

9  |  0
Зочин(203.91.115.50) 2025 оны 09 сарын 02

Наргиж зугаацаж чадаагүй, цэнгэл жаргалыг амсаагүй гэж шулуухан хэлдэг хөгшчүүл дэндүү элбэг байхаар барахгүй бүр энэ гомдлоо үр хүүхдүүдээрээ дамжуулан дуу шүлэг, уран зохиолд баримтжуулан үлдээжээ. Ганцхан биений жаргал эдлээгүй, цэнгэл жаргалыг умартсан, өрөөлийн төлөө өөрийгөө умартсан гэх мэтээр. Үндсэндээ ганц үдэш дискодож чадаагүй, эцгээс чинь өөр хүнтэй амраглаж амжаагүй шүү би л гээд байгаа хэрэг шүү дээ. Монгол хөгшчүүлийн сэтгэлгээний ертөнц нэг ийм. Яаж амьдарсан нь өтлөхийн цагт мэдэгдэнэ гэж үг бий.

5  |  8
Зочин(203.91.115.50) 2025 оны 08 сарын 31

Нөгөөтэйгүүр хүн нийгэмдээ оролцоотой байх гэдэг чухал. Зарим талаар хөгшчүүд хэтэрхий их хов базах, бусдын мууд дурлах байдлаараа хүмүүст адлагдах нь бий. Сайхан өтлөх гэдэг хэлц бий. Хүмүүст хэрэгцээтэй, хүндтэй хүн байх боломж бүрэн бий. Өнөөгийн Монгол хагшчүүл гэхээр соц эриний үед залуу нас нь өнгөрсөн хүмүүс 100% бий. Соц эриний үед Монгол хүн иргэншиж эхэлсэн. Гэхдээ иргэншиж төлөвшиж амжилгүй залуу насаа дэмий өнгөрөөсөн нь дийлэнх. Авах идэх, бусадтай өрсөлдөхийн хэнээ туссан, тэгэж чадаагүй нь өшөө хорсол, атаа жөтөөндөө живсэн, мөнхийн гомдол тээгч болж үлдэх нь дэндүү түгээмэл.

3  |  3
DR. ADITYA(102.89.75.240) 2025 оны 08 сарын 31

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

Ganbat(178.174.229.45) 2025 оны 09 сарын 06

HUURHII EEJ AAV 2 MIN . MUN CH IH SANAH YUM TA 2GOO HAIRLAJ HALAMJILJ CHADAAGUI ZAYAGUI UR BILEE BI

2  |  0
Зочин(122.201.31.116) 2025 оны 09 сарын 04

Бүгд хүүхэд байгаад , сүүлд нь бүгд эмээ өвөө болдог гэдгийг бодохгүй байгаа нь инээдтэй. Хоног хоногоор эмээ болох нас руугаа явж байгаашдээ хөөрхийсүүд.

Top