Хоногийн хугацаанд согтуугаар автомашин жолоодсон 77 тохиолдол бүртгэгджээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 2028 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс 718 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 127 тохиолдол бүртгэгдэж, шуурхай илрүүлсэн гэмт хэрэг гурав, нөхөн илрүүлсэн гэмт хэрэг 35 байжээ.

Мөн дээрх хугацаанд:

  • Залилах гэмт хэрэг – 9

  • Хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл – 87

  • Хулгайлах гэмт хэрэг – 23

  • Эрүүлжүүлсэн – 102

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 77 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top