
Он гарснаас хойш эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 28.8 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.5% өссөн үзүүлэлт юм.
Тайлант хугацаанд экспортод нийт 17.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 46% өсжээ. Нийт үнийн дүнгийн 43 орчим хувийг нь зэсийн баяжмал, 37% нь чулуун нүүрсний экспорт эзэлсэн байна. Нийт 88.9 сая тонн нүүрс экспортолсон бол 2.1 сая тонн зэсийн баяжмал гадаад зах зээлд нийлүүлжээ.
Тодотгох ёстой зүйл нь Ганцмод боомтод хийж буй засвар шинэчлэлтэй холбоотойгоор нүүрсний экспорт наймдугаар сараас хойш 40 орчим хувиар буурсан байна. Хятадын талаас өгч буй мэдээллийг харвал засварын ажил 12 сарыг дуустал үргэлжилнэ.
Тайлант хугацаанд Монгол Улс нийт 77 улсад бараа, бүтээгдэхүүн экспортолсон. Гэвч 92.8%-г зөвхөн БНХАУ-д нийлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )