Он гарснаас хойш эхний дөрвөн сард экспортын өсөлт өндөр байж 6.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 6.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор худалдан авчээ. Ингэснээр гадаад худалдааны эргэлт 10 тэрбумаас давсан үзүүлэлттэй гарлаа.
Экспортын өсөлтийг өмнөх онтой харьцуулбал даруй 60% өссөн үзүүлэлт юм. Ийнхүү өсөхөд нүүрс, зэсийн баяжмалын экспортын өндөр өсөлт шууд нөлөөлжээ. Тухайлбал эхний дөрвөн сарын байдлаар 37.4 сая тонн нүүрс экспортолсон юм. Энэ нь өмнөх оноос даруй 64.3% өссөн үзүүлэлт.
Импортын хувьд 3.6 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 100 орчим сая ам.доллароор нэмэгдсэн байна. Нийт импортын 23.8% нефтийн бүтээгдэхүүн, 8.3% суудлын автомашин эзэлж байгаа юм. Сүүлийн хоёр жилд суудлын автомашины импорт огцом буураад байгаа ажээ.
Экспорт, импортын дүнг нэгтгэн тооцвол Монгол Улс 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар хийсэн гадаад худалдааны ашиг 3.1 тэрбум ам.долларыг давлаа. Энэ нь сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 0 )