БНХАУ: Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрээс Монгол-Хятад ашиг хүртэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Монгол Улс Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсонтой холбоотойгоор хоёр талын худалдааны татварыг бууруулна гэж найдаж буйгаа БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгдлээ.

Тус яамны цахим хуудаст байршуулсан мэдээллийг харвал 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мод, химийн бүтээгдэхүүн зэрэг 366 нэр төрлийн барааны тариф буурна. Үүний зэрэгцээ Монгол Улс тарифын таатай бодлого хэрэгжүүлнэ гэж нийтэлсэн байна.

Монгол Улс дээрх хэлэлцээрт нэгдэн орсноор Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэх, тэр дундаа Хятад-Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрэх чухал ач холбогдолтойг Хятадын талаас онцолжээ.

Дээрх хэлэлцээрийн гишүүн орнууд одоогоор дөрвөн шатны худалдааны хөнгөлөлтийг нэвтрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2018 оны долоодугаар сарын 01-ний өдөр татварын шинэ хөнгөлөлт нэвтэрсэн билээ.


Эх сурвалж: Xinhua

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 27

Хог хужаагийн вирус идэх гээгүй бол элэнцгийнх нь ашиг хужаа хог бараанаас татгалзаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжие.

0  |  0
Top