Өнгөрсөн гуравдугаар сард дууссан санхүүгийн жилийн тайлан мэдээллээр Монгол-Ираны худалдааны эргэлт 11.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.1 хувиар буурсан гэж Исламын бүгд найрамдах Иран улсын Гаалийн газрын мэдээлэлд дурджээ. Газрын тосны бус салбарт хийсэн хоёр талын худалдааны эргэлт 2.5 мянган тонноор хэмжигдэж байгаа юм.
Иран улс санхүүгийн жилийн хугацаанд 442 тонн бараа бүтээгдэхүүн экспортолж өнгөрсөн оныхоос 14.8 хувиар унасан байна. Экспортын бараа бүтээгдэхүүний дийлэнхийг хан боргоцойн шүүс, шоколад, үзэм зэрэг хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг аж. Харин Монгол Улс 2102 тонн бүтээгдэхүүн Иранд экспортолж 11.8 сая ам.долларын орлого олжээ. Гэсэн ч энэ нь өнгөрсөн оныхоос 18.7 хувиар унасан үзүүлэлт аж. Экспортын бараа бүтээгдэхүүний ихэнхийг хонь, хурганы мах эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )