Монгол-Сингапурын бизнес уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Сингапур улсад Монгол-Сингапурын бизнес уулзалт боллоо. Уг уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож буй аж. Гадаад харилцааны сайдтай хамт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим оролцож хоёр улсын бизнесийн харилцааг шинэ тавцанд гаргах, хамтын ажиллагааны чиглэлийг илүү өргөтгөх талаар хэлэлцсэн ажээ.

Түүнчлэн уг уулзалтын үеэр Сингапурын Бизнесийн холбоо, Сингапурын аж үйлдвэрийн холбоодтой уулзаж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Сингапурын бизнесийн байгууллагууд худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо илүү шинэ шатанд гаргах талаар ярилцаж буй аж. Монгол Улс, Сингапурын хооронд 1970 оны зургаадугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон юм. Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2018 оны байдлаар 25 гаруй сая ам.доллароор хэмжигдэж байна. Монгол Улсын хувьд төмрийн хүдэр, аливаа түүхий эдийн баяжмал, пирит гэх мэт бүтээгдэхүүнүүд экспортолдог юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top