Сингапур: Украинд байлдахыг хүсвэл шоронд орно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Украин дахь “Олон улсын легионд” элсэхээр зэхэж буй Сингапурын иргэд 15 жилээс бүх насаараа хоригдох хүртэл ял авна гэж Сингапурын Гадаад хэргийн яам анхааруулжээ.

Сингапур улстай дайны байдалд ороогүй аливаа улсын эсрэг дайн хийх, завдах, өдөөн хатгах нь эрүүгийн гэмт хэрэг хэмээн үздэг гэж Сингапурын ГХЯ анхааруулжээ. Энэхүү мэдэгдэл нь хилийн чанадад байгаа Сингапурын иргэдэд мөн хамаатай гэж мэдэгдэлд онцолсон байна.

Сингапурын Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, Украины иргэдэд туслах хүсэлтэй иргэд албан ёсны сувгийг ашиглах боломжтой аж. Тухайлбал, Сингапурын Улаан загалмай нийгэмлэгт хандив өргөх боломжтой.

Сингапурын Гадаад хэргийн яам ОХУ-д хандан цэргийн ажиллагаагаа зогсоож, Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top