Өнгөрсөн ням гарагт шилжих шөнө Украин ОХУ-ын Санкт-Петербург хотод агаарын цохилт өгчээ. Үүний улмаас тус хотын газрын тосны терминал, газрын тосны агуулахад гал гарч, “VK” компанийн дата төв, “Ozon” ложистикийн төв мөн цохилтод өртсөн байна. Дроны халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн, орон сууцны 12 барилга, хоёр хувийн байшин өртсөн байна.
Энэ үеэр 144 дроныг устгажээ. Новоселье хотод 55 автомашин мөн цохилтод өртсөн байна. Түүнчлэн, Ленинград мужид цахилгаан тасалдаж, орон сууцны 50 барилга, 20 мянган хувь хэрэглэгч цахилгаангүй болоод байна.
Дроны халдлагын улмаас Пулково нисэх онгоцны буудал 27 нислэг цуцалж, 46 нислэг саатсан байна.
Украины тал Санкт-Петербуг хотод өгсөн халдлагын талаар тайлбар өгөөгүй байна.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээллээр, ням гарагт шилжих шөнө Украины нийт 1015 дроныг устгажээ.

Сэтгэгдэл ( 0 )