Уиткофф Москвад гурван талт хэлэлцээ хийхийг санал болгоно

Я.Болор | Zindaa.mn
50 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф Украины хямралыг зохицуулах асуудлаар Москва, Вашингтон, Киевийн хооронд гурван талт яриа хэлэлцээ хийх санал тавихаар ОХУ-г зорьжээ. Яриа хэлэлцээнд мөн бусад талуудыг оролцуулахаар төлөвлөж байна гэж Axios эх сурвалж дурдан мэдээлжээ.

Уиткофф энэ сарын 20-нд Осло хотноо Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський, Европын төлөөлөгчидтэй уулзалт хийж, энхийн иж бүрэн үзэл баримтлалын асуудлууд, тэр дундаа аюулгүй байдлын урт хугацааны баталгаа, мөргөлдөөний дараах эдийн засгийг сэргээх төлөвлөгөө, Европын аюулгүй байдлын архитектур зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. АНУ, Украин, Европын хооронд цаашид авах алхмуудын талаар ажлын хэсгийн түвшинд тодорхой ойлголцолд хүрч, мөргөлдөөнийг зогсооход чиглэсэн бодит шийдлийг эрэлхийлэх эрмэлзлээ илэрхийлжээ.

Киевийн зүгээс дэвшүүлсэн шинэ санаа, саналуудыг нарийвчлан хэлэлцсэн байна. Үүний сацуу талууд Оростой хэрхэн хамтарч ажиллах чиглэлд ихээхэн дэвшилд хүрч, дипломат үйл ажиллагааг дэмжих тал дээр харилцан ойлголцолд хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top