Украин улс энхийн хэлэлцээ байгуулах урьдчилсан болзол болгон аюулгүй байдлын баталгаа олгохын шаардаж байна. Харин Вашингтоны зүгээс эл асуудлыг явцын дунд шийдэх үе шаттай арга хэмжээг санал болгож байна гэж Kyiv Post мэдээлжээ. Киев үүнд болгоомжтой хандаж байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Уиткофф, Цагааны ордны тэргүүний хүргэн Жаред Кушнер нартай хийсэн хэлэлцээгээр гал зогсоох механизм, аюулгүй байдлын баталгаа болон эдийн засгийн тогтворжилт гээд асуудлыг дэлгэрэнгүй ярилцсан болохыг тус хэвлэл онцолсон байна.
Уиткоффын мэдээлснээр, Украины ерөнхийлөгчтэй явуулсан хэлэлцээний үеэр ихээхэн дэвшилд хүрчээ. Таван цаг үргэлжилсэн уулзалтын үеэр АНУ-ын зүгээс санал болгож буй 20 заалт бүхий энхийн төлөвлөгөө болон эдийн засгийн асуудлуудыг хэлэлцжээ. Яриа хэлэлцээ өнөөдөр үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )