АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийд хандан Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхгүй байх хүсэлт тавьсан тухай “The New York Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээллээр, АНУ-ын тал энэхүү хүсэлтийг сүүлийн хэдэн сар тавьж байгаа аж.
Доналд Трампын эрчим хүчний эвлэрэл зарласнаас хойш Украин хоног завсарлага авсны дараа Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө сэргээж байна гэж Володимир Зеленський мэдэгджээ. Түүний хэлснээр, эвлэрлийн хугацаанд АНУ-ын тал тагнуулын мэдээлэл дамжуулахаа зогсооно гэж сүрдүүлж байсан төдийгүй Оросын талаас цохилт өгөх тухай урьчилан сэрэмжлүүлэг аваагүйн дээр тус улс даяар Starlink сүлжээний хурдыг хязгаарлажээ. Энэ бол техникийн саатал бус улстөрийн шийдвэр байсан гэж Зеленьский АНУ-ын талыг буруутгасан байна. Харилцаа холбоог хязгаарлах нь цэргийн ажиллагаанд төдийгүй тэргүүн шугаманд байлдаж байгаа цэргүүдэд хангамж хүргэхэд асуудал үүсгэсэн. Ложистик хүндрэлтэй саарал бүсүүдэд цэргүүд хоол, хүнсээ дроноор хүлээн авдаг тухай Зеленський онцолжээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах явцад Зеленськийтэй тохиролцох нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцохоос хамаагүй бэрх болохыг “Newsmax” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Тэрбээр талууд энэхүү мөргөлдөөнийг зохицуулна гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд гэхдээ үүнийг Зеленськийн оролцоогүй шийднэ гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )