“Singapore Airlines” компанийн Лондон-Сингапурын чиглэл нислэг үйлдэж байсан онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас нэг хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Онгоцонд нийт 131 зорчигч, нисэх багийн 12 гишүүн явж байжээ. Энэ үеэр Их Британийн 73 настай эрэгтэй зүрхний шигдээсээр нас барсан байна.
Онгоц 6000 метрийн өндөрт Номхон далайн дээгүүр нисэж байхдаа агаарын хүчтэй урсгалд орж, Тайландын Бангкок хотод ослын буулт хийсэн байна.
Гэмтэж бэртсэн зорчигчдыг Бангкокийн эмнэлэгт хүргэжээ. Тэдний зургаа нь хүнд бэртэл авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )