Калифорнид бөмбөгдөгч онгоц сүйрч, багийн 8 гишүүн амь үрэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын Калифорнийн өмнөд хэсэг дэх “Эдвардс” баазаас хөөрсөн “B-52 Stratofortress” бөмбөгдөгч онгоц хөөрсөн даруйдаа сүйрч, багийн найман гишүүн амь үрэгджээ. Тус онгоц төлөвлөгөөт туршилтын нислэг үйлдэхээр хөөрсөн байна. Багийн бүрэлдэхүүнд цэргийн алба хаагч, засгийн газрын ажилтнууд болон гүйцэтгэгч нар багтсан байжээ.

В-52 онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа 30 хоног үргэлжлэх бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зургаан сар гаруй хугацаа авна.

“Boeing B-52 Stratofortress” бөмбөгдөгч онгоцыг АНУ-ын нисэх хүчин 1950-иад оноос хойш ашиглаж байна. Энэ нь алсын зайд нислэг үйлддэг стратегийн бөмбөгдөгч бөгөөд Ираны эсрэг явуулсан АНУ, Израилын цэргийн ажиллагаанд оролцож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top