Вашингтонд зорчигч тээврийн онгоц, цэргийн нисдэг тэрэг мөргөлдсөн газарт 40 хүний цогцос, хэдэн хэдэн хүний хэсгийг илрүүлээд байна гэж “CBS” суваг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Зарим цогцос эрэгт шидэгдсэн байжээ. Аврагчид амиа алдсан бусад зорчигчид осолдсон онгоцны сүүл хэсэгт байна гэж таамаглаж байна. Одоогоор онгоцны сүүл хэсэгт аврагчид хүрч чадаагүй байгаа аж.
“NBC Washington” сувгийн мэдээлснээр, цэргийн нисдэг тэрэгт явж байсан гурван алба хаагчдын цогцсуудыг аврагчид олсон байна.
Сэтгэгдэл ( 0 )