Арабын Нэгдсэн Эмирт Улсын агаарын тээврийн “Emirates” компанийн ерөнхийлөгч Тим Кларк “Боинг” компанийн онгоцнуудын чанар эрс муудаж байна хэмээн шүүмжилжээ. Жишээ болгож саяхан “Boeing 737 MAX” онгоцны хаалга агаарт салж унасан тохиолдлыг дурдсан байна.
Тус компани өөрсдийн инженерүүдийн АНУ-ын онгоц үйлдвэрлэгч “Боинг” компанийн онгоц үйлдвэрлэх явцыг ажиглуулахаар илгээхээр төлөвлөж байна.
Үүнээс өмнө “Alaska Airlines” компанийн ерөнхий захирал Бен Миникуччи “CBS News” сувагт өгсөн ярилцлагадаа “Боинг” онгоцнуудад эрэг, боолт суларсан тохиолдлууд ихээр илэрсэн тухай мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 0 )