БНХАУ: Онгоцны ослын шалтгааныг тогтооход хүндрэлтэй байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

БНХАУ-ын өмнөд хэсэгт осолдсон “China Eastern Airlines” компанийн “Боинг 737” онгоц маш хүчтэй сүйрсэн тул ослын шалтгааныг тогтооход ихээхэн хүндрэлтэй байна гэж тус улсын Иргэний агаарын тээврийн удирдах газрын нислэгийн аюулгүй байдал хариуцсан захирал Жу Тао мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, аврагчид ослын газарт нэг км радиуст самналт хийж, зорчигчдын цогцос, хар хайрцгийг хайж байна. Энэ ажилд 600 орчим цэрэг, цагдаа, гал сөнөөгч дайчлагджээ.

“China Eastern Airlines” компанийн “Боинг 737” онгоц энэ сарын 21-нд Күнмин хотоос Гуанжоу чиглэлд нисэж байхдаа осолдож, 123 зорчигч, багийн есөн гишүүн амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top