АНУ | Онгоцны ослоос дор хаяж дөрвөн хүн амьд гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

АНУ-ын Роналд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудалд American Airlines-ын 60 зорчигчтой “Bombardier CRJ700” нисэх онгоц “Sikorsky H-60” цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл ослоос дор хаяж дөрвөн хүн амьд гарсан тухай NBC News мэдээлсэн байна. Мөн нисэх онгоцны буудлаас холгүй урсдаг Потомак голоос 19 хүний цогцос гаргаж авчээ. Аврагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Зорчигч тээврийн онгоцонд 60 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн явж байжээ. CCN агентлагийн мэдээлснээр, Sikorsky H-60 нисдэг тэрэг АНУ-ын хуурай замын цэргийн хүчнийх байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu