Европын Холбооны нисэхийн аюулгүй байдлын агентлаг (EASA) зорчигч тээврийн Boeing 737 MAX 9 онгоц ашиглахыг түр хориглоод байна.
АНУ-ын “Alaska Airlines” компанийн онгоц нэгдүгээр сарын 5-нд нислэг үйлдэж байх үед ослын гарцын хаалга салж унасны улмаас Портлэндэд ослын буулт хийжээ. Онгоцонд байсан 171 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн бүгд гэмтэж бэртээгүй байна. Энэ хэргийн шалгалтын дүн гартал тус загварын онгоцыг Европт нисэхийг түр хориглоод байна. “Alaska Airlines” компанид шинэ Boeing 737 MAX 9 онгоцыг хоёр сарын өмнө шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )