“Боинг” компани Хятад дахь онгоцны ослын шалтгааныг тогтооход хамтран ажиллахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

АНУ-ын “Боинг” компанийн шинжээчид Хятадын иргэний агаарын тээврийн “China Eastern Airlines” компанийн “Boeing 737” онгоцны ослын шалтгааныг тогтооход Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн гэгдээ илэрхийлжээ.

Eastern Airlines” компанийн 132 зорчигчтой “Boeing 737” онгоц даваа гарагт Күньмин хотоос Гуанжоугийн чиглэлд нисэж байхдаа осолдсон билээ.

Хятадын "Хуаньцю шибао" хэвлэлд мэдээлснээр, ослын шалтгаан хөдөлгүүр гэмтсэнтэй холбоотой байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Онгоцны хар хайрцаг олдоогүй байгаа тул ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт байна гэж шинжээчид онцолжээ.

“China Eastern Airlines” компанийн мэдээллээр, онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байжээ. Хохирогчдын талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна.

Осол Гуанши-Жуангийн өөртөө засах орны Үжоу хотын Тэн хошуунд уулархаг бүсэд гарсан тул гал унтраагчид ослын газар явган хүрчээ. Ослын газар ойн түймэр дэгдсэнийг бүрэн унтраасан байна. Үжоу хотын гал түймэртэй тэмцэх алба 25 гал унтраах машин, 117 гал унтраагчийг дайчилжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрэл хайгуулын ажилд бүхий л хүч, нөөцөө дайчлахыг үүрэг болгосон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top